Захирал ахлах аудиторЧ.Өлзийсайхан нь физикч, санхүүч, эрх зүйч мэргэжилтэй ба Татварын албанд 12 жил хяналт шалгалтын байцаагчаар, СМД аудит ХХК-д аудитороор 5 жил ажиллахдаа салбар бүрийн нягтлан бодох бүртгэлийн онцлог болон эрх зүйн орчны мэдлэг туршлагыг хуримтуулсан юм Ч.Өлзийсайхан нь аудитын үйлчилгээний үр өгөөжийг үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо, чанарыг сайжруулах, татварын эрх зүйн орчинд эрсдэлийг бууруулах чиглэлд аль болох үр дүнтэй байхад анхаарч ажилладаг. Ч.Өлзийсайхан нь барилга, уул уурхай, худалдаа гээд олон салбарын бизнес эрхлэгчдэд татварын эрх зүйн зөвлөгөөг өгөх үйлчилгээг үзүүлж байна. Тэрээр нилээн хэдэн татварын маргаантай асуудлаар зөвлөх үйлчилгээг амжиллттай үзүүлсэн. Энэ нь 600 саяаас 24 тербум хүртэлхи төгрөгийн татварын зөрчлийн дүнтэй байсан бөгөөд үйлчлүүлэгчид нь Монгол улсын салбартаа тэргүүлэгч болон жижиг дунд компани багтаж байгаа.
|
Аудитор Д.Гэндэнпэлжээ
|
Аудитор Д.ЦэцэгмааД.Цэцэгмаа нь барилга. тээврийн салбарт олон жил Ерөнхий нягтлан бодогчоор улсын болоод хувийн секторт ажиллахдаа энэ салбарын нягтлан бодох бүртгэл төдийгүй эдгээр салбарт бизнесийн үр ашгийг тооцоолох арга барил, нэгжийн өртгийн норм нормативийн талаар арвин туршлагыг хуримтлуулсан нь СМД Аудит ХХК-ийн эдгээр салбарт аудитын үйлчилгээний чанарыг дээшлүүлхэд онцгой ач холбогдолтой байдаг. Д.Цэцэгмаа нь нягтлан бодох бүртгэлийн багшаар 12 жил багшласан туршлагаараа: · Нягтлан бодох бүртгэлийн мэдээлийн агуулга, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, · Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулан, хэрэгжүүлэх, Санхүүгийн ажилтанд тухайлсан асуудлаар үнэ цэнэтэй зөвлөгөөг өгч чаддаг нь компанийн үйлчилгээний чанар, үнэ цэнийг нэмэгдүүлдэг болно
|
Аудитор Я.Чойжилсүрэн
|